алдартай хайлтын нэр томъёо

move to top

Мэндчилгээ

 

Сөүлийн Үндэсний Их Сургуулийн Эмнэлгийн Каннам төвийн цахим хуудсанд зочилж буй танд энэ өдрийн мэндийг дэвшүүлж, чин сэтгэлийн талархал илэрхийлье.

 

Манай Каннам төв нь 2003 онд байгуулагдсанаас хойш Сөүлийн Үндэсний Их Сургуулийн Эмнэлгийн өндөр түвшний ур чадвар, хуримтлуулсан туршлагад суурилан урьдчилан сэргийлэх урьдчилсан үзлэг, оношилгооны салбарыг түүчээлж, ард иргэдийн эрүүл мэндийг хамгаалах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсаар ирлээ.

Өнөөдөр эрүүл мэнд гэдэг нь зөвхөн өвчнийг илрүүлэн эмчлэхээс илүүтэйгээр амьдралын чанарыг дээшлүүлж, гэрэлт ирээдүйг цогцлоох хамгийн чухал үнэт зүйл болоод байна. Каннам төв нь салбар бүрийн шилдэг эмч нарын бүрэлдэхүүн болон шалгарсан оношилгооны системдээ тулгуурлан хувь хүний эрүүл мэндийн байдал, эрсдэлт хүчин зүйлсийг иж бүрэн шинжилж, тухайн хүнд тохирсон нарийн чанд, ялгарал бүхий эрүүл мэндийн шийдлийг санал болгож байна.

Түүнчлэн бид эрүүл мэндээ шалгуулдаг стандарт эмнэлгийн орон зайгаас хальж, эрүүл амьдралын хэв маягийг төлөвлөн, соёлыг мэдрэх орчин үеийн цогц төв болохыг зорин ажиллаж байна. Дэвшилтэт эмнэлгийн технологи болон хиймэл интеллектод суурилсан хувь хүнд тусгайлсан нарийн анагаах ухааны үйлчилгээгээр дамжуулан ирээдүйн эрүүл мэндийн чиг хандлагыг тодорхойлж, үйлчлүүлэгч бүрийн амьдралыг илүү баялаг, чанартай болгохын төлөө хичээх болно.

Үүний тулд бид Каннам төвийн гол давуу тал болох өндөр нарийвчлалтай урьдчилан сэргийлэх оношилгоо, хувь хүнд тохируулсан эрүүл мэндийн арчилгаа, судалгаанд суурилсан эмнэлгийн үйлчилгээгээрээ дамжуулан шилдэг чанарыг эрхэмлэх болно. Мөн эмнэлгийн үйлчилгээ авч чадахгүй байгаа эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн эрхийг хамгаалах, нутаг дэвсгэр, аж үйлдвэр, нийгэмтэй хамтарсан эрүүл нийгэмлэгийн соёлын аянуудыг өрнүүлэх зэрэг нийгмийн хариуцлагаа ухамсарлан, тогтвортой хөгжлийн төлөө үйлчлүүлэгч болон нийгэмд илүү их эрүүл мэндийн үнэ цэнийг бүтээх болно.

Баярлалаа.

Сөүлийн их сургуулийн эмнэлэгийн эрүүл ахуй чийрэгжүүлэлтийн систем бүхий Кангнам төв
President Young Ho YUN